Буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Сэтгүүлчийн үг

Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Японд эхэлж байна. 12 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх тэмцээн зөвхөн хийн бууны дасгалаар явагдана. Мөн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилад тамирчид өрсөлдөнө.

Ази тивийн 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөх бол өсвөрийн тамирчдын тухайд 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотод болох залуучуудын олимпийн эрхийн төлөө цэц сорьж буйгаараа онцлог юм. Багийн ахлагчаар Б.Сугар, дасгалжуулагчаар Л.Ундралбат, Ж.Ганхуяг нар явсан бол хийн гар бууны төрөлд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Ц.Анударь, Х.Уртнасан, Т.Энхтунгалаг, Ч.Анужин,  З.Анужин, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр, Г.Батхишиг, С.Тэмүүлэн гэсэн тамирчид өрсөлдөнө.

Харин хийн урт бууны төрөлд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Т.Золжаргал, О.Есүгэн, Х.Энхмаа, Э.Энхмаа, Э.Энхсоёл, А.Дөлгөөн, А.Мягмарсүрэн, Д.Лхагвасүрэн, Ө.Төгөлдөр, Э.Эрдэнэбат, М.Бөхбат нар өрсөлдөхөөр болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?