Танилц: 2018 онд татвар ингэж нэмэгдэнэ

Сэтгүүлчийн үг

Хувь хүний орлогын албан татварыг 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс 10-25 хувиар нэмнэ

Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл таны цалингийн хэмжээ хэдэн төгрөгөөс хамаарч татварын хувь хэмжээ өөр өөр байх юм.

Таны сарын цалин:

1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%

1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%

2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%

3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмнэ

ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 7 болон 10-р сард Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг нэмэх байсан. Харин Засгийн газраас дээрх татварыг нэмэх хугацааг хойшлуулж 2018 оны 01-р сарын 01 өдрөөс хэрэгжүүлэхээр болсон билээ.

Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмнэ

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагчийн цалингаас тус бүр 7 хувиар тооцож суутгал хийдэг. Харин 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс уг шимтгэл 1 хувиар нэмэгдэж 8 хувь болох юм.

Архи, тамхины онцгой албан татварыг нэмнэ

2018 онд 10 хувиар

2019 онд 5 хувиар

2020 онд 5 хувиар тус тус нэмэх юм



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?