ИТХ-ын төлөөлөгчид төрд ажиллах эрхийг нээлээ

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж баталлаа. Уг хуулийг өнгөрсөн пүрэв гариг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Уг хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 3/1 нь төрийн захиргааны албан ажиллаж болохоор  өөрчлөлт оруулсан. Хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Төрийн албаны тухай хууль дахь “аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн албанд ажиллахыг хориглоно” гэсэн заалтыг  хүчингүй болгож байгаа юм. Ийнхүү хууль батлагдсанаар Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчид төрийн албанд ажиллах эрх нь нээгдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?