Хятад иргэний аминд хүрч, орчуулагч бүсгүйг нь хүчирхийлсэн хэрэг гарлаа

Сэтгүүлчийн үг

Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин суух гадаад улсын иргэний амь насыг хохироож, орчуулагч эмэгтэйг нь хүчирхийлсэн хэрэг 2017 оны 12-р сарын 04-ний өдөр үйлдэгдсэн байна. Тодруулбал махны ченж хийдэг Хятад иргэн орчуулагч эмэгтэйтэйгээ цуг явж байгаад ийн халдлагад өртжээ.

Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эрэн сурвалжлах хэлтэс, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллагаа явуулан шалгаж байна. Улмаар уг хэргийг үйлдсэн дөрвөн иргэнийг саатуулсан байна. Баттай эх  сурвалжаас авсан мэдээллээр Монгол Улсын иргэн 1992-1995 онд төрсөн залуус байсан бөгөөд тэднийг уг хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Одоо уг этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  

 

Эх сурвалж: www.medee.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?