Гэрээсээ гараад сураггүй болсон охиноо 22 хоногийн дараа олжээ

Сэтгүүлчийн үг

Сүүлийн үед том, багагүй сураггүй алга болсон гэх мэдээлэл өдөр алгасалгүй гарах болов. Өнгөрсөн арваннэгдүгээр сар хүүхэд, залууст тун халтай сар болж өнгөрлөө гэхэд нэг их хилсдэхгүй биз. Хүүхэд нь сураггүй боллоо, гэртээ ирэхгүй хэд хонолоо гэж цагдаагийн байгууллагад хандсан нэлээд олон тохиолдол бүртгэгджээ. Үүний дотроос олон нийтийн сүлжээгээр дамжуулж эцэг, эх нь хүүхдээ хайж буй тохиолдлууд маш их байна.

Тухайлбал Б.Хулан гэх 15 настай охин өнгөрсөн сарын 17-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй байгаа талаарх мэдээлэл сошиалаар маш олон удаа шэйрлэгдсэн юм. Өөрөөр хэлбэл охин алга болоод 20 гаруй хоносон ч олдоогүй байв. Бид тухайн охиныг хайж байна гэх зар дээрх утсаар гэр бүлийхэнтэй нь холбогдож мэдээлэл авах гэхэд “Охин маань уржигдар орой олдсон. Тиймээс өөр юм ярьмааргүй байна. Одоо охиноо олдсон учраас сошиалаар шэйрлэгдээд байгаа зарыг устгамаар байна. Гэвч олон хүн шэйрлэсэн болхооор устахгүй байна” хэмээлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?