ЧӨЛӨӨТ БӨХИЙН КЛУБҮҮДИЙН ДАШТ-Д МАНАЙ ЗАЛУУЧУУД ХҮЧ ҮЗНЭ

Сэтгүүлчийн үг

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубын ДАШТ өнөөдөр Ираны нийслэл Тегеран хотноо эхэлж байгаа бөгөөд манай улсаас 11 бөх оролцохоор болжээ.

Энэ тэмцээнд үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзоригийн удирдлага дор Монголын залуучуудын шигшээ баг оролцоно. Тодруулбал, 57 кг-д Ц.Цогбадрах, 61 кг-д Б.Баасанням, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Л.Батбаяр, 74 кг-д Б.Батсүх, 79 кг-д Г.Төрболд, 86 кг-д Г.Ганхуяг, 92 кг-д Б.Зоригтбаатар, 97 кг-д Т.Мөнгөншагай, 125 кг-д М.Лхагвагэрэл, О.Мөнх-Эрдэнэ нар клубын ДАШТ-д хүч ур чадвараа сорино.

Энэхүү IV тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргиз, Энэтхэг, Тажикстан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэг болж өрсөлдөх юм. Лхагва гарагт уг тэмцээний сугалаа болж, манай залуус “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтав.

Харин “А” хэсэгт олимп, дэлхийн аварга Кайл Снайдер тэргүүтэй өнгөрсөн жилийн клубын дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, Канадын “Монреаль”, Энэтхэг, Болгар багтсан бол “С” хэсэгт олимп, дэлхийн аварга Абдулрашид Садулаев, “Рио-2016” олимпийн мөнгө, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Аниуар Гедуев, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболов, олимпийн мөнгө, хүрэл медальт Комейл Гасеми, ДАШТ-ий медальт Масуд Эсмаэльпур, Сейед Ахмад Мохаммади тэргүүтэй 2014, 2015 оны клубын дэлхийн аварга Ираны “Бимех Рази”, дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев, 2015 оны дэлхийн аварга М.Газимагомедов, 2016 оны дэлхийн аварга М.Курбаналиев нарын бүрэлдэхүүнтэй “Сетареган Сари” Казахстаны баг оржээ.

Харин “D” хэсэгт олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили, 2017 оны дэлхийн аварга Гено Петриашвили нарын гүржүүдийг нэгтгэсэн Ираны “Изи Пайп Кашан”, Гүржийн “Ранди”, Киргизийн “Кылечик” клуб тус тус багтсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?