Автотээврийн салбарын хэмжээнд албан даалгаврын хэрэгжилтийг шалгаж байна

Сэтгүүлчийн үг

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас арга хэмжээний төлөвлөгөө гарган, биелэлтийг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд албан даалгаврын хэрэгжилт, биелэлтийг шалгахаар Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагваар ахлуулсан ажлын хэсэг тус үйлдвэрийн газарт энэ сарын 06-08-ны өдрүүдэд ажиллаж байна.

“Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавраар өгсөн үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр авсан арга хэмжээний биелэлтийг үр дүнтэй нь харьцуулан үнэлж, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулахаар ийнхүү ажиллаж байгаа юм. Тухайлбал хүний нөөцийг чадавхижуулах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн байдалтай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх аж. Мөн ажилтан албан хаагчдын үр дүнг ямар аргачлалаар хэрхэн үнэлж, ямар үр дүнд хүрсэн зэрэгт нэг бүрчлэн үнэлэлт дүгнэлт өгч, хяналт тавих юм.

Энэ үеэр Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва “Сайн засаглалыг хэрэгжүүлэхийн тулд иргэд олон нийтэд нээлттэй, ард иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Тиймээс зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудад энэхүү албан даалгаврын хэрэгжилтэд төлөвлөгөөний дагуу хяналт, шалгалт хийж, зөвлөмж боловсруулан хүргүүлэх юм” гэлээ.

Тус үйлдвэрийн газрын Захиргаа, сургалт хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мөнгөн дээрх албан даалгаврын хэрэгжилтийн дүн мэдээг ажлын хэсэгт тайлагнаж, шаардлагатай бичиг баримтаар хангаж, ажиллахыг холбогдох албан хаагчдадаа үүрэг болголоо.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    дорж [103.50.206.xxx]

    зөв ажил байна

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?