Манай 14 жүдоч "Мастерс 2017"-д хүч үзнэ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын Санкт Петербург хотноо энэ сарын 16-17-нд Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны шилдэг тамирчдын “Мастерс-2017” тэмцээнд Монголын жүдочид хүч үзнэ.

Тус тэмцээнд 31 орны 141 жүдоч оролцохоор мэдүүлгээ илгээсэн бөгөөд манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй гурав нийт 14 жүдоч оролцох юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар тус тус өрсөлдөх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?