Сураггүй болсон иргэний машиныг олжээ

Сэтгүүлчийн үг

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 39 настай эрэгтэй хүн гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал, дуудлагыг өнгөрсөн сарын 26-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч, эрлийн ажиллагааг эхлүүлсэн бөгөөд сумын Бургалтай багийн “Номгоны-Өвөр” гэдэг газраас /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ түүний 45-76 СЭҮ улсын дугаартай, “Истана” загварын автомашиныг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 09:40 цагт олсон байна.

Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 61 дүгээр ангийн найман албан хаагч, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтсийн есөн албан хаагч, ар гэрийн 14 хүн, нийт 31 хүн 08:50 цагт Баруунбүрэн сумын Бургалтай багийн “Номгоны өвөр” гэдэг газраас “Бургалтай” голын адаг, “Сэртэн Номгоны өвөр” гэдэг газар эрлийн ажиллагаа зохион байгуулж 18:30 цагт түр зогсоожээ. Улмаар өнөөдөр 08:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?