Шинэ жилээр хамтлаг, дуучид ямар үнэ ханшаар дуулах вэ

Сэтгүүлчийн үг

Шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Албан байгууллагууд шинэ оноо хэрхэн угтах талаар хэдийнэ төлөвлөгөө боловсруулаад эхэлсэнтэй зэрэгцээд хамтлаг, дуучид ханшаа тогтоож буй.

Сүүлийн жилүүдэд албан байгууллагын шинэ жилийг зохион байгуулж өгдөг хувь хүн болон албан газрууд их болжээ. Эдгээр газрууд хамтлаг, дуучидтай гэрээтэй ажилладаг учраас урлагийн тоглолтыг харьцангуй хямд зохион байгуулж өгдөг аж.

Залуу хамтлаг дуучдын хамгийн доод ханш 500 мянган төгрөгөөс эхэлж байна. Ийм ханшаар амьд хөгжмийн, олонд танигдаагүй хамтлаг дуучдыг урих боломжтой. Харин рок, попын залуу хамтлаг, дуучид 1-3.5 сая төгрөгийн ханштай дуулах юм байна. Зохиолын дуучдын хувьд мөн ялгаагүй 500 мянгаас гурван сая төгрөгийн ханштай байх нь.

Аливаа нэгэн арга хэмжээнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол хөтлөгч. Энэ жилийн хувьд олонд танигдсан хөтлөгч захиалга ихтэй, бараг л олдохгүй гэдгийг шинэ жил зохион байгуулдаг газрууд хэлж байлаа. Ингээд та бүхний баярт ая дуугаа өргөх хамтлаг, дуучид, хөтлөгчид, өвлийн өвгөн, цасан охидын үнэ ханшийг танилцуулж байна (1-2 сая төгрөгийн хэлбэлзэлтэй).

ХАМТЛАГ, ДУУЧИД:

  • “Хурд” хамтлаг: 5-6 дуу 10 сая төгрөг
  • “Харанга” хамтлаг”: 5-6 дуу 10 сая төгрөг
  • “Камертон” хамтлаг: 2-3 дуу зургаан сая төгрөгөөр тус тус дуулах бол хамтлагийн ахлагч Д.Болд ганцаараа хоёр дуу таван сая төгрөгөөр дуулна. Хамтлагийн дуучид Г.Мэндбаяр, Л.Ган-Эрдэнэ нар 1-1,5 сая төгрөгийн хооронд 2-3 дуулна гэв.
  • “Чоно” хамтлаг 4-5 дууг дөрвөн сая төгрөгөөр дуулна.
  • “Киви” хамтлаг энэ жил бүгдээрээ тоглолтод оролцохгүй, харин Ука 2,5 сая төгрөгөөр 2-3 дуу дуулна.
  • “3 охин” хамтлаг 2-3 дуу гурван сая төгрөгөөр дуулна.
  • МУГЖ Т.Ариунаа хоёр дууг 3.5 сая, гурван дууг дөрвөн саяар дуулна.
  • “Номин талст” хамтлаг 3-4 дууг гурван сая төгрөгөөр дуулах юм байна.
  • “Sweet Еmotion” хамтлаг хоёр дууг гурван сая төгрөгөөр дуулахаар байна.
  • Шинэ жилийн тухай хамгийн олон дуутай дуучин бол МУГЖ Б.Сарантуяа. Тэрбээр 2-3 дууг дөрвөн сая төгрөгөөр дуулахаар мэдэгдлээ.
  • “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах 2-3 дуугаа 1,5 сая төгрөгөөр үнэлжээ.
  • Т.Дэлгэрмөрөн 2-3 дууг нэг сая төгрөгөөр дуулна.
  • Реппер Gee гурван дууг гурван сая төгрөгөөр дуулдаг. Тухайн үед үзэгчдийн сэтгэл хөдлөл зэргээс хамаарч дахин нэг дуу үнэгүй дуулж өгдөг гэв.
  • А.Хишигдалай, Н.Зоригт нар 2-3 дууг хоёр сая төгрөгөөр дуулахаа хэлж байна.

Шинэ жилийн үдэш зохиолын дуу сонсохыг хүссэн хүмүүс олон байдаг. Тэдний таашаалд нийцүүлэн үдэшлэг зохион байгуулагчид зохиолын дуучдыг урьдаг. Одоогоор тэд хараахан ханшаа тогтоож амжаагүй боловч тогтсон ханштай хэсэг нь бас байна. Зохиолын дуучдын хувьд нэг ханш дээрээ хатуу зогсдоггүй, харилцан тохиролцдог ажээ.

ЗОХИОЛЫН ДУУЧИД:

  • Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар гурван сая төгрөгөөр,
  • Г.Эрдэнэтунгалаг гурван дуу хоёр сая төгрөгөөр,
  • Д.Намсрайноров гурван дуу 2.5 сая төгрөгөөр,
  • Л.Болдбаатар 1.2 сая төгрөгөөр,
  • МУГЖ С.Батсүх хоёр дууг нэг сая төгрөгөөр дуулна. Харин хэвлүүхэн яриатай Б.Бат-Энэрэлтэйгээ ирвэл үнэ нь ялимгүй өснө. Гэхдээ түүний хамтрагч насанд хүрээгүй учир олон арга хэмжээнд оролцох боломжгүй аж.
  • Л.Сөрөлт 1.5 сая төгрөгөөр дуулж, хөтлөх юм байна.

Аливаа баяр ёслолын арга хэмжээг үзэгчдэд хүргэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүн бол хөтлөгч. Хошин урлагийнхны жүжигчид таны болоод танай хамт олны цэнгүүнийг 1-2 сая төгрөгөөр хөтлөх юм байна шүү.

ХӨТЛӨГЧИД:

  • UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга гурван сая төгрөгийн ханштай байна.
  • Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нар хоёр сая төгрөгөөр хөтөлнө.
  • UBS-ийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.2 сая төгрөг,
  • “Шинэ үе” хамтлаг буюу найзууд төслийн Аглуу, Бооёо нар тус тусдаа гурван сая төгрөгөөр та бүхнийг үдшийн цэнгүүнийг хөтлөх боломжтой юм байна.

ӨВЛИЙН ӨВГӨН, ЦАСАН ОХИДЫН ХАМТ:

  • МУГЖ Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд нэг сая төгрөгөөр зочлохоор төлөвлөжээ.
  • Олонд танигдаагүй өвлийн өвгөн, цасан охид 300-500 мянган төгрөгийн ханштай байна.

Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө хамтлаг, дуучид, хөтлөгчдийн үнэ ханш харьцангуй хямд байдаг. Харин түүнээс хойш ханшаа 1-2 саяар нэмж, хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулдаг жишигтэй аж. Хамтлаг, дуучид, хөтлөгч нартай энэ сарын 25-наас өмнө гэрээ хийхгүй бол захиалга ихтэй байгааг санууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?