Нэг нас хүрээгүй хүүхдэд зөгийн бал өгч болохгүй

Сэтгүүлчийн үг

Зөгийн бал гэдэг байгалийн гаралтай, эрүүл хүнс мэт санагдах боловч нярай хүүхдэд, нэг нас хүрээгүй байхад нь өгөхийг хориглодог байна. Учир нь зөгийн баланд ботулизм хэмээх өвчин үүсгэгч нян байх магадлал өндөр, энэ нь хүүхдийн аминд хүрэх хүртэл аюултай аж.

Нэгээс дээш настай хүүхэд болон насанд хүрэгчдийн ходоодонд тухайн нянг өсөхөөс нь сэргийлдэг микроорганизм /Clostridium Botulinum/ бий учраас өвчин үүсгэдэггүй байна. Тиймээс та нярай хүүхдэдээ зөгийн бал өгөхөөс татгалзах хэрэгтэй. Нярай хүүхэд ботулизмын нянд хордсоноос болж өтгөн хатах, бие сулбайх, хооллох чадваргүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Түүнчлэн амьсгалын тогтолцоо саатсанаас сул дуугаар уйлах зэргийг сайтар хянаж байх хэрэгтэй аж.

Зөвхөн зөгийн бал гэлтгүй дараахь хүнсний бүтээгдэхүүнийг нэг нас хүрээгүй хүүхдэд өгөхийг хориглодог. Үүнд:

  • Өндөгний цагаан: Харшил үүсгэх эрсдэлтэй.
  • Үнээний сүү: Харшил, өтгөн хаталт, төмрийн дутагдал үүсгэх эрсдэлтэй.
  • Какао, шоколад, гүзээлзгэнэ: Харшил хөдөлгөх эрсдэлтэй.
  • Хагас бэлэн бүтээгдэхүүн: Хэт давсалсан, удаан хугацаагаар муутгахгүй зорилгоор нитрат агуулдаг учраас зүрх судас, бөөрний өвчин үүсгэх эрсдэлтэй.
  • Самар, хатаасан жимс мэтийн хатуу хүнс: Амьсгалын зам, хоолойд тээглэх аюултай. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?