Өмнөд Солонгосын арми Ким Жон Уныг олзлох тусгай ангийг байгуулжээ

Сэтгүүлчийн үг

Өмнөд Солонгосын арми өнгөрсөн Бямба гарагт “удирдлагыг солих бүлэг” нэртэй тусгай ангийг албан ёсоор байгуулжээ.

Уг ангийн зорилго нь хэрвээ дайн дэгдвэл хамгийн түрүүнд Хойд Солонгосын удирдагчийг гартаа оруулах гэнэ. 1,000 орчим тусгай бэлтгэгдсэн цэргээс бүрдэх уг ангийг АНУ-ын армийн Rangers, Delta Force, SEAL зэрэг тусгай бүлгүүдийн жишээгээр байгуулсан ба Өмнөд Солонгосын армийн Тусгай Байлдааны Ажиллагааны Командлалын дор ажиллах аж.

Шинэ анги нь дайн эхэлсэн тохиолдолд Ким Жон Унаас гадна төрийн бусад өндөр албаны хүмүүсийг түрүүлж олзлох, цөмийн болон пуужингийн байгууламжуудыг эзлэх юм.

Сөүлийн эрх баригчид уг ангийг 2019 онд байгуулахаар төлөвлөж байсан ч сүүлийн үед Солонгосын хойгийн асуудал хурдацтай нэмэгдэх болсон тул хугацааг нь ийнхүү наашлуулжээ.

Хойд Солонгосын дэглэм есдүгээр сард зургаа дахь цөмийн туршилтаа гүйцэтгэсэн бол өнгөрсөн Лхагва гарагт хамгийн хол тусгалын баллистик пуужингаа туршаад байна.

 

Эх сурвалж: Korea Times



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?