АГААРЫН БОХИРДОЛ АРЬСЫГ ХЭРХЭН ГЭМТЭЭДЭГ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Арьсыг гэмтээж, аюул учруулах нэг эх үүсвэр бол АГААРЫН БОХИРДОЛ байдаг. Утаа, бохирдол, шороо зэрэг нь нарны хэт ягаан туяа холбогдож чөлөөт радикал үүсгэгч нь арьс болон биед хортой хүчилтөрөгчийн молекулууд ихээр цэнэглэгддэг байна. Чөлөөт радикалууд нь эсүүд болон ДНК гэмтээдэг ба агаар болон усны бохирдлууд нь арьсны чийгийг алдагдуулж, арьсны өнгийг алдуулж, үрчлээг нэмэгдүүлдэг. Удаан хугацаанд үргэлжилбэл арьсны харшил, экзем үүсгэдэг.

Агаарын бохирдол арьсанд шингэж орсноор арьсны чийгийг бууруулж, хуурай бас нөсөө толботой болгодог. Мөн нарны хэт ягаан туяа нь арьсыг харлуулж, хөгшрүүлэх ба үрчлээ үүсгэдэг. Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй энэ үед хэрхэн арьсаа хамгаалах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Эрүүл арьстай байхын тулд ус хангалттай уух

Ус ууснаар биед хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулахад болон эсийг шаардлагатай шим тэжээлийг шингээхэд нь тусалдаг. Энэ нь хоол боловсруулах системийг жигд явуулах үр дүнтэй. Арьсыг мэдээж чийгшүүлнэ. 

Омега 3 арьсыг хамгаалалтыг нэмэгдүүлдэг

Омега 3 хүний биед тустай гэдгийг хүн бүр мэднэ, тэгвэл энэ эдгээр чухал тосны хүчлүүд нь ус, тэжээлийг тээвэрлэх эсийн мембрануудад суурилсан “липид” боловсруулахад тусалдаг. Эдгээр липидууд нь арьсны хэт ягаан туяа болон агаарын бохирдол арьсыг гэмтээхээс сэргийлэх бамбай үүсгэдэг байна. Омега 3, Омега 6 тосны хүчлүүд нь арьсанд маш үр дүнтэй хүчлүүд юм. Омега 6 нь өндөг, тахиа, мах, үр тариа, үр, хоол хийх тос гэх мэт олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс авч болдог бол Омега 3-ыг авахад хэцүү байдаг. Энэ нь бидний харьцангуй бага иддэг салмон загас, хясаа, хушга, буйцаа, хүрэн шошонд агуулагддаг. Тиймээс арьсыг дотроос нь эмчилж, гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор нэмэлтээр Омега 3 уухыг зөвлөж байна.

Нарнаас хамгаалах тос хэрэглэх

Зөвхөн зуны улиралд бус жилийн 4 улиралд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос хэрэглэж занших хэрэгтэй. Нарнаас арьсаа хамгаалснаар хөгшрөлт болон нөсөө толбо, арьсны өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Витамин С, Е нь антиоксидант баялаг хүнс хэрэглэх

Антиоксидантууд нь жимс жимсгэнэ, хүнсний ногоо, далайн хоол, тос гэх мэт бүх төрлийн хүнсний зүйлүүдэд байдаг. Арьсанд хэрэгтэй олон төрлийн антиоксидантууд байдаг. Витамин С арьсыг цэвэр толигор байдлыг хадгалахад тусалдаг. Бүхэл үрээр хийгдсэн бүтээгдэхүүн, алим, жүрж зэрэг бүх цитрус төрлийн жимснээс авах боломжтой. Витамин Е нь эсийн мембрануудыг гэмтэхээс хамгаалдаг бөгөөд улаан буудайн тос, гич, бууцай, цэцэгт байцаа болон самрын тос зэрэгт агуулагддаг.

Арьсаа цэвэр байлгах

Хамгийн сүүлд нь өөрийн арьсанд тохирсон цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэж занших нь зүйтэй. Арьсны онцлогоо зөв тодорхойлж, зөв бүтээгдэхүүнээ хэрэглэх нь маш чухал байдаг. Арьсаа цэвэрлэх нь будгийг арилгахаас гадна бохирдол, тоос шороо, тослог зэрэг бүгдийг цэвэрлэдэг учраас өглөө орой бүр цэвэрлэх нь маш чухал. 

Та өөрийн арьсны онцлог болон ямар бүтээгдэхүүн тохирохыг мэдэхгүй байна уу?

Германы Байрсдорф компаний “Nivea” брэндийн зүгээс зохион байгуулж буй арьс оношилгооны NIVEA LOVES YOU өдөрлөгт хүрэлцэн ирж арьсаа үнэ төлбөргүй оношлуулж, өөрт тохирох бүтээгдэхүүнээ хямдралтай худалдан авах боломжийг олгож байна. 

 

Арьс оношилгооны өдөрлөг болох цэгүүд:

  • Энканто цогцолборын 1-р давхарт байрлах Монос эмийн сан
  • 25-р эмийн сан буюу Монос эмийн сан
  • 5 шарын автобусны буудлаас баруун талд байрлах Монос эмийн сан
  • Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах Монос эмийн сан

Арьс оношилгооны өдөрлөг болох өдөр:

  • 2017/12/09-12/10-нд буюу амралтын өдрүүдээр 13:00-17:00 цагийн хооронд өдөрлөг явагдана.

Nivea Loves You!

Дэлгэрэнгүй мэдээллийг Nivea Mongolia хуудас болон 85110511 утаснаас авна уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?