Нэмэх 60 градуст устдаг ДОХ-ын вирусын тухай бидний мэдэхгүй сонирхолтой 24 баримт

Сэтгүүлчийн үг

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их судлагдсан хэрнээ хамгийн олон хүний амийг авч одсон ДОХ-ын вирусын тухай баримтуудыг хүргэж байна.

Баримт 1.    ДОХ-ын вирус анх шимпанзегаас хүнд халдварлаж, дархлалын системийг гэмтээсэн байна. Вирус улам хүчирхэгжсээр мутаци хувьсалд орж, 1980-аад онд үхэлд хүргэдэг нь анх тогтоогдсон юм.


Баримт 2.    Анх ДОХ-ын вирус 1989 онд Конгод илэрснийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

 


Баримт 3.    АНУ-ын Миссури мужийн өсвөр насны хүү Роберт Рэйфорд нас барж, дэлхий дахинд түгшүүрийн харанга дэлдсэн билээ. Түүнийг биеэ үнэлэгч байсан гэж эрдэмтэд үздэг.


Баримт 4.    Удалгүй дэлхийн алдартнууд хүртэл энэ вирусаар өвчилж эхэллээ. Ширээний теннисний од Артур Аши, зөгнөлт зохиолч Исаак Асимов нар хохирогч болсон билээ.



Баримт 5.    Монголд анх 1992 онд Камеруны хоёр иргэн монгол бие үнэлэгч бүсгүйчүүдэд ДОХ/ХДХВ халдааснаар энэ өвчний гинжин урвал эхэлсэн юм.

 

Баримт 6.    Нэг хүний эмчилгээнд жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг.


Баримт 7.     Энэ өвчнөөр өвчилсөн монголчуудын 81 хувь нь дээд, тусгай болон бүрэн дунд боловсролтой, 73.4 хувь нь ажилгүй.


Баримт 8.    2010 онд Цусны төвд цусаа өгсөн иргэн ДОХ-ын халдвартай гэх мэдээлэл тарснаас болж цусны доноруудын тоо эрс багасч, манай улс цусны донорын дутагдалд орж байв.

 

Баримт 9.    АНУ-ын Миссиссиппи мужид ДОХ-той төрсөн бяцхан охиныг хар тамхины эсрэг эмчилгээний аргаар эмчилсэн тухай мэдээлэл гарч шуугиан тарьж байв. Балтимор дахь Жон Хопкинсын их сургуулийн эрдэмтэн, вирус судлаач Дебора Персауд энэхүү нээлтийн Атлантад болсон томоохон хуралд танилцуулжээ. Тэрбээр “Энэ бол нялх хүүхдийг ДОХ-ыг эмчлэх боломжтойг нотолж буй хэрэг” хэмээн хэлсэн байна.


Баримт 10.    2007 онд Тимоти Рэй Браун нь ДОХ-н халдвартай залууг эмчилсэн анхны хүн болсон билээ.


Баримт 11.    2014 онд маникюр буюу хумс заслын хэрэгслээ ариутгалгүйгээр, хоёр хүнд хуваан хэрэглэснээс болж 22 настай эмэгтэй ДОХ тусчээ. Энэ хэрэг эрдэмтдийн санааг ихээр зовоож байгаа бөгөөд тэд ДОХ-ын вирус дамжих шинэ хэлбэр илэрснийг нийтэд зарлав.


Баримт 12.    Дэлхий даяар 40 сая хүн уг вирусаар халдварласны 2,1 сая нь 15-аас доош насны хүүхдүүд гэвэл та итгэх үү?

 

Баримт 13.    ДОХ бусад вирусаас илүү үхлийн аюул дагуулжээ. Дэлхий дээр 25 сая хүн энэ өвчний золиос болж, хорвоог орхисон гэсэн баримт байдаг.

 

Баримт 14.    Газарзүйн байрлалын хувьд авч үзвэл, Африкийн Сахарын бүсийн орнуудад нийт тохиолдлын 65 хувь нь бүртгэгджээ. Сахарын цөлийн орнуудын хүүхдүүдийн 90 хувь нь ХДХВ-ийн халдвар тээдэг гэсэн харамсалтай судалгаа бий.


Баримт 15.  Хятадууд энэ вирусыг “Капитализмд дурлагсдын өвчин” гэж олон жил нэрлэж иржээ. Өөрөөр хэлбэл, Барууныхантай харилцсаны гай гэж үздэг. 2009 онд Хятад улс уг вирусыг үхэлд хүргэх аюулаараа тэргүүлэгч халдвар мөн гэдгийг зарласан байдаг.


Баримт 16.    Америкт 9,5 минут тутамд нэг хүн ДОХ-ын халдвар тээгч болдог.


Баримт 17.    ХДХВ өрөөний температурт хатсан цусанд зургаа хоног амьдрах чадвартай байдаг.

 

Баримт 18.    ХДХВ нь бусад вирустай адил далайн усанд амьдрах чадваргүй.


Баримт 19.    Дэлхий даяар өдөрт 900 хүүхэд ХДХВ-ийн халдвар тээгч болдог.


Баримт 20.    ДОХ нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн их судлагдсан халдвар гэнэ. Гэхдээ эмчлэх аргыг одоо болтол нээж чадаагүй байна.


Баримт 21.  Энэ сэдвээр Холливуд анх 1993 онд Philadelphia нэртэй уран сайхны кино хийж үзэгчдэд хүргэжээ. Бүтээлийг амилуулсан жүжигчин Том Хэнкс шилдэг дүрийн шагнал хүртсэн билээ.


Баримт 22.    2005 онд ХДХВ-ийн халдвартай аавыгаа хазсан гурван настай хүүхдийн хэрэг дэлхийд шуугиан дэгдээв. Удалгүй хүүхэд цусаар дамжин халдварласан нь тогтоогдсон юм. Учир нь энэ нь бэлгийн зам болон цусаас өөр замаар халдварласан түүхэн дэх цор ганц тохиолдол байлаа.


Баримт 23.   Одоогоор шүлс болон аяга, тавгаа хувааж хэрэглэснээс болж халдварласан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.


Баримт 24.    ХДХВ нь өндөр температурт мэдрэг боловч хэт хүйтэн орчныг тэсвэрлэнэ. Шинжээчид цельсийн нэмэх 60 градуст вирус устдаг болохыг нотолжээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    яанааа [103.50.206.xxx]

    Дэлхий даяар 40 сая хүн уг вирусаар халдварласны 2,1 сая нь 15-аас доош насны хүүхдүүд гэвэл та итгэх үү?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?