Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ

Сэтгүүлчийн үг

Мексикийн Мехико хотод пара пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-8-нд болно. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцох гэж байна. Түүний хувьд энэ жил АНЭУ-ын Дубай хотод болсон Дэлхийн цомд 97 кг-ын жинд түрүүлсэн бөгөөд энэ удаа 105 кг-д анх удаа оролцоно. Мексикт нэг сарын өмнө болох байсан тус тэмцээн газар хөдлөлтийн улмаас хойшилсон юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?