Улирлын томуугийн вакцинд 51 мянган хүн хамрагджээ

Сэтгүүлчийн үг

Энэ сарын 24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 51361 хүн хамрагджээ. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар

-Өндөр настан, архаг өвчтэй хүн 11213,

-Эрсдэлт бүлгийн хүүхэд 1091,

-Жирэмсэн эмэгтэй 1550, 

-Сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 21107,

-Цэцэрлэгийн багш 3533,

-Сургуулийн багш 6344,

-Эрүүл мэндийн байгууллагын ажилчид 3596,  

-Бусад байгууллагын албан хаагчид 2339,

-Сайн дурын дархлаажуулалтад 588 иргэнийг хамруулсан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийж буй томуугийн эсрэг дархлаажуулалт энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ.

Дараагийн ээлжийн вакцин ирвэл нэмэлтээр сайн дурын дархлаажуулалтыг үргэлжлүүлэх бодлогыг салбар яамнаас барьж байгаа юм байна. Харин үнэ төлбөргүй буюу зорилтот бүлгийнхэнд хийж буй дархлаажуулалт үргэлжилсээр байх юм.

Дараагийн ээлжинд 100 мянган хүн тун вакцин ирнэ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.187.xxx]

    Миний бодлоор энд хэн бичсэн нь алга

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?