Экс ерөнхийлөгч Пак Гын Хе шүүх хуралд оролцохоос татгалзвал хурлыг түүнгүйгээр үргэлжлүүлэх болно

Сэтгүүлчийн үг

СУ-ын экс ерөнхийлөгч Пак Гын Хе шүүх хуралд оролцохоос татгалзаад 40 гаруй өдөр өнгөрч байгаа билээ. 

    Тззний хэргийг шүүж байгаа Сөүл хотын төв шүүхээс түүнд 5 өмгөөлөгч олж өгсөн бөгөөд шүүх хурлыг дахин эхлүүлэх ёстой байсан юм байна.

    Гэвч экс ерөнхийлөгч Пак Гын Хе шинээр томилогдсон таван өмгөөлөгчтэй уулзахаас татгалзсан төдийгүй 2 удаа уулзахаар түр хориход очиход нь, уулзах хүсэлгүй гэдгээ хэлж буцаажээ. Тэрбээр гадаадаас өмгөөлөгч авах хүсэлтэй байсан боловч шүүх зөвшөөрөхгүй байгаа юм байна.

 Шүүх бүрэлдэхүүн хурлыг ирэх Даваа гаригт буюу 27-ны өдөр хүртэл дахин түр хойшлуулсан ба хэрвээ Экс ерөнхийлөгч Пак Гын Хе дахин татгалзвал, хурлыг түүнгүйгээр үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?