ӨМНӨД ХӨРШ ЭДИЙН ЗАСГАА ҮЙЛДВЭРЛЭЛД БУС ҮЙЛЧИЛГЭЭ, ХЭРЭГЛЭЭНД ТУЛГУУРЛАН ХӨГЖҮҮЛНЭ ГЭВ  

Сэтгүүлчийн үг

Олон Улсын Валютын Сангаас дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланг гаргажээ. Үүнд дэлхийн эдийн засгийг энэ онд 3.4 хувиар өснө хэмээн таамаглаж байсан бол сүүлийн тайлангаар 3.6 хувь болгон дээшлүүлжээ. Дээрх өссөн хандлагад БНХАУ-ын эдийн засаг ихээр нөлөөсөн гэдгийг онцолсон байна.

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдал 2020 оноос эхлэн тогтворжиж эхлэх бөгөөд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт, эдийн засгийн дэд бүтцийн үзүүлэлт өндөрт тооцогддог АНУ-ын эдийн засгийг давж, дэлхийн хамгийн том эдийн засгийн төв болох хандлагатай байх болов уу гэж шинжээчид үзэж байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 10 жилийн хугацаанд 6 гаруй хувиар өссөн байна.  2015 онд тус улсын эдийн засгийн өсөлт  6.9 хувь байжээ. БНХАУ цаашид эдийн засгаа үйлдвэрлэлд бус үйлчилгээ, хэрэглээнд тулгуурлан хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Хятад улсын эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд хоёр дахь том эдийн засаг буюу дэлхий дахины металлын сангийн бараг тал хувийг бүрдүүлдэг. Иймээс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд буурах нь түүхий эдийн үнэд шууд нөлөөлдөг байна. ОУВС-гийн тайланд Олон улсын зах зээл дэх металлын үнэ энэ онд 14, ирэх 2018 онд нэг хувиар буурна. Энэ маягаар үргэлжилвэл металлын бууралт, болон эрэлт, нийлүүлэлт өөрчлөгдөх магадлалтай хэмээн таамаглажээ.

 Хятад улс 2050 он гэхэд дэлхийд хамгийн баян орон болох аж. Тус улс нь 25.33 триллион ам.доллараар дэлхийд хамгийн хүчтэйд тооцогдоно хэмээн үзжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.161.xxx]

    Баян орон болж дээ. Гэтэл Энэ бидэнд сөрөг үр дагаврыг авчирна

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?