Засгийн газрын хуралдаанаар багш нарын цалингийн асуудлыг хэлэлцэнэ

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордонд болно. Хуралдаанаар сайд нар зургаан асуудал хэлэлцэж, таван танилцуулгыг сонсохоор товложээ. Багг нарын цалинг нэмэгдүүлэх асуудал буюу Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийн талаар С.Чинзориг сайдын танилцуулгыг сонсч хэлэлцээрийг батлахаар төлөвлөөд байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын танилцуулах гурван талт хэлэлцээрээр багш нарын цалинг нэмэгдүүлэх эсэхийг хэлэлцэх билээ.

Мөн Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын боомт болон Оюутолгой, Тавантолгойд ажилласан Уул уурхайн сайд Д.Сумъяабазар газар дээр нь ажилласнаа тайлагнах юм. 

Хэлэлцэх асуудлуудын жагсаалт:

1. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай 

2. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Ц.НЯМДОРЖ

3. Чуулга уулзалтад оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай Д.ЦОГТБААТАР

4. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоол) Ч.ХҮРЭЛБААТАР

5. Хэлэлцээр батлах тухай Ц.ЦОГЗОЛМАА

6. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

1. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар Г.ЗАНДАНШАТАР

2. Тусгай дуут дохио болон гэрэл дохио хэрэглэх журмын хэрэгжилтэд хийсэн шалгалтын талаар* Ц.НЯМДОРЖ

3. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийн талаар С.ЧИНЗОРИГ

4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын Өмнөговь аймагт ажилласан дүнгийн талаар* Д.СУМЪЯАБАЗАР

5. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ажлын явцын талаар* Ц.ДАВААСҮРЭН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?