С.Мөнхчулуун: Сүнсний баяраар хэрэглэдэг тоглоомон сэлэм гэсэн

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Кэстл" баарны үүдэнд хэсэг залуус зодолдож тэдний нэг нь сэлэм хэрэглэж бусдыгаа гэмтээсэн  хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Уг сэлэм эргүүлсэн залууг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү С.Бямбацогт гэсэн мэдээлэл олон нийтэд тарсан билээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуунтай сэтгүүлч холбогдож энэ тухай тодруулжээ.

С.Мөнхчулуун сэтгүүлчийн асуултад хариулахдаа,

“Дүүтэйгээ холбогдож чадаагүй байгаа. Яг юу болсныг сошиалаас олж мэдсэн. Гэхдээ насанд хүрсэн хүний хаана юу хийж явахыг цагдана гэж байхгүй. “Садан муу ч салаад явж болдоггүй” гэж үг байдаг шүү дээ. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь үнэн бол хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх.

Миний сонссоноор, найз нөхдийнх нь хэлснээр Сүнсний баяраар хэрэглэдэг тоглоомон сэлэм гэсэн. Үнэхээр мэдэх юм алга. Хувь хүний гаргасан авирыг надтай холбох шаардлагагүй. Тус тусдаа амьдралтай хүмүүс байтал “Мөнхчулууны дүү” гээд хамаатуулах юм. Би зөвхөн ажлаа хийгээд явж байгаа хүн” хэмээн ярьжээ. 

эх сурвалж: eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.161.xxx]

    Тоглоомон сэлэм хаха

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?