Он дамжсан сургууль, цэцэрлэгүүдийн барилгыг 2018 онд барьж дуусгана

Сэтгүүлчийн үг

Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын 39%-ийг боловсролын салбарт зарцуулахаар болсон тухай өнөөдөр Сангийн яамнаас танилцууллаа.

2018 онд Боловсролын салбарт 1.6 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэхүү хөрөнгөөр дараах ажлуудыг хийх юм.

  • Сургууль 3 ээлжгүй болно. Улсын хэмжээнд нийт 82 сургууль баригдана. Он дамнасан сургууль, дотуур барилгыг барьж дуусгана.
  • Цэцэрлэгт хүүхдээ хамруулахын тулд сугалаанд найдахгүй болно. Улсын хэмжээнд нийт 127 цэцэрлэг баригдана. Он дамжсан цэцэрлэгийн барилгыг барьж дуусгана.
  • Оюутны боловсролын зээл олгоно. Арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа тавиу зээлийг 37 мянган оюутанд олгоно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?