33 дугаар сургууль усан сан, биеийн тамирын танхимтай болжээ

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн 33 дугаар бүрэн дунд сургууль дэргэдээ стандартын шаардлага хангасан усан сан, биеийн тамирын танхимтай болжээ. Барилгын ажил дуусч, ирэх сараас ашиглалтад орж, хүүхдүүд хичээллэх боломжтой болох гэнэ.

33 дугаар сургууль нь 3500 орчим сурагчтай бөгөөд биеийн тамирын танхимд нэг дор хоёр ангийн 100 орчим хүүхэд хичээллэдэг байжээ. Тиймээс нэмж спорт заал барих шаардлага гарсан байна. Тус байгууламжийн нэгдүгээр давхарт том буюу 25 м урттай нэг, мөн жижиг буюу гүехэн гэсэн хоёр усан сан барьсан бол спорт заалыг дээд давхарт нь байгуулжээ.

Энэхүү барилгыг улсын төсвөөс санхүүжүүлэн 2016-2017 он дамжин барьсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?