А.Бөртэ-Үжин “Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээн”-д тэргүүн байр эзэлжээ

Сэтгүүлчийн үг

Дэлхийн гоо үзэсгэлэнт, авъяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг "Miss Supertalent of the world" буюу “Дэлхийн Авъяаслаг миссийн тэмцээн” өнгөрсөн 10 дугаар сард БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагджээ. Энэ тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь тэргүүн байр эзэлжээ.

Мисс А.Бөртэ-Үжин нь уран нугаралтын үзүүлбэрээрээ зохион байгуулагчдыг төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн аж. Тэрээр тус тэмцээний нэгдүгээр байрыг эзэлсний зэрэгцээ “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарч 2018 оны Пёнчан өвлийн олимпийн нээлтэд оролцох эрхтэй болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Deeshee [66.181.190.xxx]

    Awyas bileg uzesgelen tuguldur tsogtsolson saihan ohin d iluu ih amjilt husey Burte-ujin chi chadnaa amjiltt

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?