Алга болсон охины талаарх мэдээллийг 50 сая төгрөгөөр худалдан авна

Сэтгүүлчийн үг

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тул Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна. Мөн охиныг үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг 5 сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч ямар нэгэн таамаг сэжүүр олоогүй байна.

Иймд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлалаа.

Охины талаарх мэдээллийг 70527102, 96388102 утсаар хүлээн авна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?