Э.Цэндбаатарыг шигшээ багт авлаа

Сэтгүүлчийн үг

Сонирхогчдын боксын боксын "Рио-2016" олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар өнгөрсөн өвөл бусдад зодуулсан тухай мэдээлэл шуугиан тарьсан. Э.Цэндбаатарын хувьд энэ жилийн УАШТ-ий үеэр олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалайг ялсанаар спорт сонирхогчдын анхааралд ихэд өртөж, ирээдүйтэй боксчин гэдгээ харуулсан юм.

Хэрэг явдалтай холбогдуулан Э.Цэндбаатар болон хамт явсан Х.Энх-Амар, Г.Баярхүү, Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг Үндэсний шигшээ багаас зургаан сараар хөөсөн билээ. Тэд энэ хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болсон. Тэгвэл ҮШБ-аас бандуулсан дээрх тамирчдыг шигшээ багт эргэн авчээ. Тэгээд зогсохгүй Японы Шизүока мужийн Шимада хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа юм байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?