Rokit bay: ”Оннц дүмд” насанд хүрэгчдэд зориулагдсан учраас эротик хэсэг бага сага гарна

Сэтгүүлчийн үг

Rookit bay буюу О.Баярсайханы бүтээл болох “Оннц дүмд” анимэйшн үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Тэрхүү цуврал одоогоор дөрвөн анги гараад байгаа бөгөөд цаашид бүтэн улирлын турш үргэлжлэх юм байна. Энэ анимэйшний талаар Rokit bay өөрөө ийнхүү товч тайлбарлаж ярьсныг хүргэж байна.
 

-“Оннц дүмд” хүүхэлдэйн киног яагаад хийх болсон бэ?

-“Оннц дүмд” олон ангит адал явдалт цуврал нь Монголын анхны 18-аас дээш насны хүмүүс үзэхэд зориулагдсан цуврал. 2D анимэйшн хэлбэрээр бүтээсэн кино л доо. Гадаадад ийм хэлбэрийн шоу олон байдаг. Монголд яагаад ийм бүтээл байж болохгүй гэж бодож, үндэсний онцлог, зан байдлыг шингээж хийсэн. Энэ бүтээл бол ямар нэг юмны хуулбар биш. Цэвэр монгол контент.

-Энэ шоу хэр удаан үргэлжлэх вэ?

-Ганцхан улирал гараад дуусахгүй байх. Тиймээс цаашаа үргэлжилнэ гэж найдаж байна.

-"Оннц дүмд” гэж яагаад нэрлэсэн юм бэ?

-Одоо үеийн нүүр царайг дээр үеийн байдлаар дүрслэх нь гэж тайлж болно. Өнөөгийн дүр төрхийн хошин маягаар шүүмжилж байгаа юм. Инээдмийн адал явдалт хүүхэлдэйн кино гэж байгаа боловч хүүхдүүд үзэж болохгүй. Хөндөж байгаа сэдэв нь хүүхдийн ойлгох чадамжаас жаахан давна. Түүнээс биш эротик, насанд хүрэгчдэд зориулсан хүнд агуулгыг бол агуулаагүй. Гэхдээ эротик хэсэг бага сага гарна. Ёс бус хэллэг их гарна.

-Та сүүлийн үед яагаад дуу гаргахгүй байна вэ?

-Энэ шоун дээр бүх цаг заваа зарцуулж, хамаг ажлаа хойш тавин зүтгэсэн. Би хоёрын хооронд юм хийх дургүй. Тиймээс энэ бүтээл маань сайн болсон гэж бодож байгаа. Шинэ дуу хийх ямар ч боломж, зав байсангүй. Энэ шоун дотроо хэд хэдэн жижигхэн дуунууд бий. Кинондоо зориулсан сонин сонин жанрын дуунууд бас зохиосон байгаа. Хөгжмийг нь өөрөө зохиож байгаа учраас тэндээс миний уран бүтээлийг харна даа.

Эх сурвалж: zindaa.mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [103.229.121.xxx]

    Рокитбэе гайгүй сайн зүйл хийж байгаа гэж итгэж байна

  • Зочин

    нэргүй [103.50.206.xxx]

    амжилт

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?