Гүйцэд хөлдөөгүй гол дээгүүр зорчин цөмрөх тохиолдлууд гарч байна

Сэтгүүлчийн үг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд  тус сумын харьяат иргэн 55 настай Н, 57 М нар живж байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид шуурхай ажиллаж хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ 13-86 ӨВО улсын дугаартай портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн 32 настай  Ц, 29 настай Сант сумын харьяат иргэн М, 34 настай Ж нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?