З.Нарантуяа: Төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэх боломжтой

Сэтгүүлчийн үг

УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихээ илэрхийллээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгч хууль дээдлэх зарчим алдагдсан учраас хориг тавьсан байна. Хуулиа баримталж, дээдлэхийг шаардаж байгаа учраас АН-ын бүлэг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хориг хүүхдийн мөнгө, хөрөнгө оруулалтын мөнгийг гацааж байгаа биш Төсвийн хуулийн дагуу хууль зөрчихгүй байхыг сануулж, хориг тавьсан гэж үзэж байна. 2017 оны төсвийн тодотголд тусгасан төрийн албан хаагчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр мөнгө олгох бус, цалин нэмэх асуудлыг ярих нь зүйтэй. Урамшууллын оронд цалинг 10 хувиар нэмэх асуудлыг эрх баригчид ОУВС-тай ярилцаж, шийдэх нь зөв" гэлээ. Энэ оны төсвийн тодотгол Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 6.2.5, 6.3-ийн заалтыг зөрчиж байгаа аж. Тийм ч учраас Ерөнхийлөгч хориг тавьсан байх гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ. Түүнчлэн тус бүлэг 2018 оны төсвийн төслийг хугацаанд нь батлах ёстойг учраас ямар нэг завсарлага авч, ажил уяхгүй гэх байр суурьт хүрсэн байна. Энэ талаар З.Нарантуяа гишүүн "2018 оны төсөвт 7.2 их наядын орлого олохоос нэг их наяд орчмыг нь халамжийн бодлогод зарцуулахаар оруулж иржээ. Үүний нөгөө талд ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бага төсөв зарцуулж байна. Хөрөнгө оруулалтын бодлогыг том зургаар нь авч үзэх, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр байр сууриа хэлээд явна' гэв. Төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр 56.2 тэрбум, энэ онд 55 тэрбум төгрөгийг тараахаар байгаа. Үүний оронд 50 гаруй тэрбум төгрөг нэмээд ирэх онд нийт төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх боломж бийг АН-ын бүлгийн гишүүд онцолж байв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?