Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дэмжсэнгүй

Сэтгүүлчийн үг

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийлж, санал хураалаа.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон 84,8 хувь нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн УИХ-ын тогтоолын төслөөр санал хурааж, 84,8 хувийн саналаар батлагдсанаар Ч.Хүрэлбаатар Сангийн сайд хэвээр үлдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Золоо [103.229.121.xxx]

    Тэр солонгос нэвтрүүлэг үз

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?