Д.Цогтбаатар: Элчин сайдаар томилогдох таван хүний асуудлыг ярилцаж байгаа

Сэтгүүлчийн үг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг Элчин сайдаар томилох саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна. Ер нь Улсын нууц мэддэг хүнийг Элчин сайдаар томилох нь хэр зүйтэй вэ?

-Б.Хурц бол анхнаасаа дипломат албанд ажиллаж байсан. Ер нь дипломат ажлын хийдэг. Мөн илээр бүх мэдээллийг цуглуулж түүндээ дүн шинжилгээ хийдэг. Тагнуул бол нууцаар мэдээлэл цуглуулдаг л газар. Түүнээс мэдээлэл боловсруулдаг систем нь адилхан. Тухайн орныг байнга ажиглаж, дотоод улс төрийг яаж өрнөж байгаа харж байдаг. Бид ганц тагнуулаас биш өөр байгууллагаас ирсэн мэдээллийг боловсруулдаг.

-Ер нь Элчин сайдаар томилогдож байгаа хүн ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

-Элчин сайд гэдэг бол олон зууныг дамнасан аливаа улсын гадаад харилцааг сайн мэддэг хүн байхад болно. Өөр хоорондоо харьцаж байхад тэр улсын бүрэн төлөөлдөг. Энэ хүний хэлсэн үг бүр тухайн төрийг төлөөлнө. Тийм чухал юм. Тэр хүний үгээр л тухайн улс аливаа асуудалд ямар байр суурьтай байгааг мэдэж болдог. Тэгэхээр тухайн оронд очиж байгаа элчин сайд нар бүс нутаг, соёл иргэншлээ мэддэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь олон улсын харилцааны туршлагатай байх шаардлага тавьдаг.

-Ё.Отгонбаяр нарын таван хүнийг Элчин сайдаар томилох асуудал гацчихаад байна. Энэ хүмүүсийг хэзээ явуулах вэ?

-Энэ асуудлыг ярилцаж байгаа. Нөгөө талаасаа агреман нь ирчихсэн байгаа. Монголдоо дотоод процесс нь л удаашралтай, гүйцээгүй байна.

-Энэ асуудал Ерөнхийлөгч дээр гацчихаад байгаа нь үнэн үү?

-Аль асуудлаасаа л хамаарна. Элчин сайд нартай холбоотой нэлээн хэдэн асуудал бий. Ярилцах хэрэгтэй. Энэ нь зогсохгүй үргэлжилдэг үйл явц. Тэгэхээр үүнийг Ерөнхийлөгч, УИХ-тай байнга ярилцана. Ерөнхийлөгчийн шийдэх нэлээн хэдэн асуудал бий.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?