Боловсролын сайд үхэртэй зүйрлэлийн талаар тайлбар өгчээ

Сэтгүүлчийн үг

БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг "Үхэрт тэжээл өгвөл дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг өгөхөд татгалзахгүй гэж хэлсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тараад буй.

Тэгвэл энэ талаар сайд Ц.Цогзолмаагаас тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрээр ийнхүү хариулжээ. 

-Та “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй” гэж хэлсэн нь үнэн юм уу?

-Салбарын сайдаар томилогдож ирсэн хүний хувьд багш нарынхаа цалинг нэмэгдүүлэх асуудал дээр тууштай байна гэдгээ удаа дараалан мэдэгдсэн. Харамсалтай нь өнгөрсөн тав дахь өдөр салбараа үхэртэй зүйрлэсэн гэж мушгин гуйвуулсан мэдээлэл цацагдаж эхэлсэн юм шиг байна. Би багш нараа үхэртэй зүйрлэх хүн биш ээ. Хэзээ ч ийм үг хэлээгүй. Өөртөө таалагдахгүй хүнд нэр хоч зүүх, тэрийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглан тараах хандлага гарч байгаад би хувь хүнийхээ хувьд үнэхээр харамсч байна. Сошиалд хуурамч хаягнаас хүнийг гүтгэж болдог гэдгийг харлаа. Одоо ч дахин хэлье. Хэрвээ өөрийнхөө дуу хоолойгоор ингэж ярьсан бол тэр бичлэгийг нь л цацна шүү дээ. Ийм мэдээжийн зүйлд итгэх хэрэггүй. МҮЭ болон багш нарын төлөөлөлтэй байнга хамтран ажиллаж зөвшилцлийг үр дүнтэй болгохын төлөө л цаг заваа зарцуулж байгаа болохоор цахим орчинд өрнөж байгаа мэдээллийг үнэндээ унших завгүй ажиллаж байна.

Эх сурвалж: eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?