Асашёорюү Дагвадорж, Жек Магийн хамт тоглосон кино 11-нд нээлтээ хийнэ

Сэтгүүлчийн үг

Азийн тулаант киноны амьд домог Саммо Хун Кам Бо болон Донни Йен, Жет Ли нарын тоглосон Gong Shou Dao (The Art of Attack and Defence Довтлох, хамгаалах урлаг) хэмээх уран сайхны киноны нээлт энэ сарын 11-ний өдөр болох гэж байна. Энэхүү кинонд дээрх жүжигчдээс гадна Хятадын тэрбумтан, дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Жек Ма, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж нарын алдартнууд тоглосон гэдгээрээ Азийн, тэр дундаа Япон, Монгол, Хятадын үзэгчдийн сонирхлыг гойд татах нь дамжиггүй юм.

Асашёорюүгаас гадна Бээжингийн олимпийн аварга боксчин Зоу Шимин, тулааны найруулагч Йен Ву Пин (Yuen Woo-ping), Чин Суи Тонг, Наташа Луи Бордиззо, муай тайн тулаанч Тони Жаа зэрэг алдартнууд тогложээ.  
Киноны продюссероор Жет Ли ажилласан бөгөөд Жек Маг кинонд тоглуулах нь түүний санаа байсан гэнэ. Жек Ма өнгөрсөн баасан гаригт өөрийн блогтоо кинонд тоглосныхоо төлөө мөнгө төлөөгүй гэж мэдэгджээ. Тэрээр кинонд тайчи мастерын дүрийг бүтээсэн аж.

Асашёорюү Дагвадорж, Жек Магийн хамт тоглосон кино 11-нд нээлтээ хийнэ

“Довтлох, хамгаалах урлаг” (Gong Shou Dao The Art of Attack and Defence) киног нэг талаараа Сильвестр Сталлонегийн “The Expandables” кинотой зүйрлүүлж болох юм. Оддын чуулбар болсон уг бүтээлд А.Шварцнеггер, Ван Дамм, Д.Лундгренээс эхлээд Жейсон Стэтхэм хүртэл тулаант киноны бараг бүх шилдгүүд тоглосон. Тэгвэл Жет Лигийн кино ч дутахгүй. Асашёорюүгаас гадна Бээжингийн олимпийн аварга боксчин Зоу Шимин, тулааны найруулагч Йен Ву Пин (Yuen Woo-ping), Чин Суи Тонг, Наташа Луи Бордиззо, муай тайн тулаанч Тони Жаа зэрэг алдартнууд тогложээ.         



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?