"Энержи Ресурс"-ын коксжих нүүрсний борлуулалт 2.8 сая тоннд хүрчээ

Сэтгүүлчийн үг

Ухаахудагийн ордод коксжих нүүрсний олборлолт явуулдаг Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны (аудитлагдаагүй) дүнгээ мэдээлжээ.

Гуравдугаар улиралд тус компани 891 мянган тонн коксжих нүүрс борлуулсан бол эхний есөн сарын байдлаарх борлуулалтын хэмжээ 2.8 сая тоннд хүрсэн байна.

Энэхүү өнгөрсөн улирлын борлуулсан нүүрсний хэмжээ нь өмнөх оны мөн улирлынхаас 251%-аар өссөн болохыг тайланд дурджээ.

Нийт олборлосон нүүрсний хувьд өнгөрсөн гуравдугаар улиралд 2.13 сая тоннд хүрсэн бөгөөд 2.4 орчим сая тонн нүүрсийг угаах үйлдвэртээ боловсруулж экспортолжээ.

Үүнээс 1.2 сая орчим тонн боловсруулсан коксжих нүүрс үйлдвэрлэсэн нь гарцын хувьд 49.9%-тай байсан гэсэн үг аж. Оны эхний есөн сарын байдлаар  тус компани нийтдээ 6.3 сая тонн нүүрс олборлож, мөн хэмжээний нүүрс боловсруулж, ойролцоогоор 3.2 сая тонн коксжих нүүрс үйлдвэрлээд байгаа гэнэ.

"Энержи Ресурс" компанийн үйл ажиллагааг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад олборлолт, боловсруулалт, борлуулалт гээд бүх түвшинд өсөлттэй гарсан бөгөөд тэр дундаа угаах үйлдвэрийн ажиллагаа өнгөрсөн улиралд хамгийн өсөлттэй буюу 387%-иар дээшилсэн гэж мэдээлжээ.

Нүүрсний гарцын хувьд өнгөрсөн оны гуравдугаар улирлынхтай харьцуулахад 4.9%-иар буурсан дүнтэй гарсан тухай мэдээлэлдээ дурдсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?