Монголын сагсчид Азийн аварга боллоо

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар хотноо сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Азийн АШТ амжилттай болж өндөрлөлөө. "Crocus event hall"-д болсон хоёр дахь удаагийн тус тэмцээнд Монголын шигшээ баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Монголчууд олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг спортын төрлөөр анх удаа тивийн аварга болж байгаа нь энэ юм. Манай сагсан бөмбөгчид Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13-аар хожсон юм. Улмаар хагас шигшээд Австралийн багийг 17-19-өөр ялсан бол финалд Шинэ Зеландыг 19-14-өөр хожсоноор алтан медаль хүртлээ. Түүхэн ялалт байгуулсан Монголын шигшээ багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаатар нар багтжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?