Цэцэрлэгийн өргөтгөлийг 900 сая төгрөгөөр барьжээ

Сэтгүүлчийн үг

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын анхны цэцэрлэг 1953 онд гурван гэрт 25 хүүхэд, таван ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол эдүгээ 60 гаруй жилийн турш тасралтгүй ажиллаж 6 бүлэгт 280 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж байгаа аж. Тэгвэл тус цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж гурван бүлэг шинээр нэмэгдэн 70 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжтой болжээ.

2016 онд шинэ цэцэрлэгтэй болох хамт олон, эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд уламжилснаар санхүүжилтийн 50 хувь буюу 465 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бий болгож, 2017 оны орон нутгийн төсвөөс 300 сая төгрөгийг, 2018 оны орон нутгийн төсвөөс 141 гаруй сая төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэж өгснөөр нийт 900 сая төгрөгийн өртөгтэйгээр цэцэрлэгийн шинэ барилгын өргөтгөл ашиглалтад оржээ.

Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор гурван бүлэг нэмэгдэж, анги бүлгийн дүүргэлтийн тоо жигд болж, хамран сургах тойргийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 70 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдсэн байна. Барилгын өргөтгөлийг “Хөвсгөл геологи” ХХК гүйцэтгэсэн аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Hyyhed bagachuudiin gerelt ireedyi ulam sain saihan baih boltugai.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?