ОХУ тэтгэврийн насны доод хязгаараа нэмэгдүүлнэ

Сэтгүүлчийн үг

ОХУ-ын эрх баригчид тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг нэмэх талаар ярьж эхэлжээ. “Ведомости” сонины цахим хувилбарт энэ талаар мэдээллээ. Гэхдээ нэмэгдүүлэлт нь ард түмний амьдралд шууд мэдгдэхээр их биш байх болно гэж эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм байна. Нэмэлтэд юуны түрүүнд цаашид үргэлжлүүлэн ажиллах бололцоотой салбарыг хамруулах аж. Ингэснээр тэтгэврийн санд орж ирэх орлого нэмэгдэхээс гадна эдийн засгийг тодорхой хэмжээгээр эрүүлжүүлэх нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа аж. Өөр нэгэн мэх сурвалжийн хэлснээр, энэ удаа хязгаарлагдмал хүрээнд, аажмаар хийж байгаа ч цаашдаа тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь зайлшгүй гэдгийг онцолжээ.    

Одоогийн мөрдөж байгаа хуулиар энгийн нөхцөлд хөдөлмөрлөсөн эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэрт гарах ёстой юм.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?