Өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна

Сэтгүүлчийн үг

Зуны ихэнх хугацаанд гантай, гандуу байснаас улсын хэмжээнд нийт мал сүргийн 60 орчим хувь нь дундаас доош тарга хүч авчээ. 2017-2018 онд урьдчилсан байдлаар 1629 багийн 177,480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 744.2 мянган тонн өвс, 1078 тонн сүрэл, 6327.9 тонн ногоон тэжээл, 6747.0 тонн үйлдвэрийн тэжээл, 28.6 мянган тонн гар тэжээл, 425.0 тонн дарш, 38.7 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 53.0 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 50.0-иас дээш хувьтай байна. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар  14.4 мянган тонн өвс буюу 46.6 хувьтай, 2.6 мянган тонн тэжээл буюу 22.4 хувьтай бэлтгэсэн  байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Mongoliin maan mal syreg ond mend oroh boltugai.Untei saihan uvuljij ulam ih usuh boltygai.Malchin tymni maan amdral ahui sain saihan baih boltygai.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?