Сурагчдийн амралт ирэх сарын 3-наас эхэлнэ

Сэтгүүлчийн үг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын  тушаалаар баталдаг сурагчдын амралтын хуваарь энэ жил өөрчлөгдөхгүй өнгөрсөн жилийн хуваарийн дагуу явна гэв. Хуваарийн дагуу ЕБС-ийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн амрах юм байна.

Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил ноднингийн нэгэн адил нэг л долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах ажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

1 дүгээр улирлын амралт /Нийслэл/

-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног

3 дугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног

Зуны амралт

-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас

-III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс

-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ

1 дүгээр улирлын амралт /Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын/

-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

-Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/

Зуны амралт

-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас

-III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс

-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?