УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тэрбум төгрөг зувчуулсан уу

Сэтгүүлчийн үг

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тус зөвлөлд одоогоор 28 төрлийн гомдол, мэдээлэл ирээд буй аж. Үүний  80 хувь нь албан тушаалын зөрчилтэй холбоотой гэдгийг зөвлөлийн дарга Г.Баасан хэлж байна.

Эндээс хамгийн ноцтой нь  УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилжээ. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргаар томилогдсон байна. Бас 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэх хүн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдсон. Мөн хулгайн хэргээр 6 жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэх хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна гэх мэдээллийг Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өгөв.
 
Энэ томилгоонуудыг цуцлуулах талаар АТГ-т удаа дараа гомдол ирсэн ч хэрэгсээгүй аж.  Тиймээс Олон нийтийн зөвлөлд ханджээ. Олон нийтийн зөвлөл эл асуудлаар УБТЗ ХНН-д хандаж, 10 дугаар сарын 2-нд дээрх хүмүүсийг ажлаас халлаа гэсэн хариуг авсан байна.  Тэгээд өчигдөр АТГ-ын хяналт шалгалтын төлөөлөл болон Олон нийтийн зөвлөлийн гишүүнтэй хамтран ажлаас халсан эсэхийг газар дээр нь очиж шалгасан аж. Гэтэл дээрх хүмүүсийг ажлаас халах бус орлогч болгон ажиллуулж буй нь илэрчээ.
 
Г.Баасан “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодож байна. Энэ албан тушаалтнуудыг томилохдоо АТГ-аас ашиг сонирхлын тодорхойлолт аваагүй атлаа Ийгл телевизээр “авсан” гэж гүжирдсэн. Энэ асуудлаар АТГ  Д.Жигжиднямаад хариуцлага тооцоогүй. Харин одоо энэ асуудлаар дахиад хариуцлага нэхэхээр орлогч болгоод тохуурхаж, тоглож байна. Д.Жигжиднямаа АТГ-ын захиалагч нь уу” хэмээгээд энэ асуудлаар АТГ-ын дарга Х.Энхжаргалд хандаж буйгаа мэдээлэв.
 
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ирсэн байна. Тэр нь Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт аж. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн " УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан" гэдгээ мэдэгдэв.
 
Мөн УБТЗ ХНН-тэй холбоотой бас нэгэн гомдол ирсэн аж. Энэ нь Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийг унаагаар хангадаг асуудалтай холбоотой гэнэ. Дэд сайд Б.Цогтгэрэл УБТЗ-аас машин унаж, шатахуунаа хийлгэдэг нь Ашиг сонирхлын хуулийн хоёр заалтыг зөрчсөн үйлдэл аж.  Олон нийтийн зөвлөлөөс үүнийг зогсоох хүсэлтийг АТГ-т шилжүүлээд буй аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [202.72.244.xxx]

    Хуулийн байгууллагаар шалгагдаж нотлогдоогүй ийм зүйлээр хүний нэр төрд халдаж болохгүй. АТГ-ын ОНЗ хүмүүсээс ирсэн шалгагдаж нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд зарлаж хүний нэр төрд халдах явдал бүрч байж болохгүй. Баасан гуай өөрөө хуулийн сургууль төгссөн хүн уг нь үүнийг мэдэх учиртай баймаар. Ер нь манай нийгэмд энэ мэт хуулийн байгууллагаар шалгагдаж нотлогдоогүй зүйлийг санаатай санамсаргүй олон нийтэд цацаж хүний нэр төрийг гутаах үзэгдэл хавтгайрсныг таслан зогсоож буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцож байвал нийгэм маань эрүүлжихэд тустай.

  • Зочин

    Бэхээ [103.57.95.xxx]

    Ихээхэн хөрөнгө мөнга завшсан болон луйварчдыг цуглуулсан энэ эрхэм жигжиднямаад хатуу хариуцлага тооцох.хэрэгтэй. ард түмний мөнгийг ийм амьтад идэж.завшиж ханахгүй юм.Баасан минь ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгээрэй

  • Зочин

    зочин [103.50.206.xxx]

    Энэ Жигжиднямаа арай даварсан байна.

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Dorvitoihon ajlan shyy Baasan gua,busad salbariin noog bas gargaj irne gedegt itgeltei baigaashyy.Hamgiin gol n hariutslagaa botitoi haragdahaar olon tymend yzyyleeree.

  • Зочин

    Зочин [150.129.143.xxx]

    Ай хөөрхий

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?