ЦУОШГ: Ихэнх нутгаар хүйтэрнэ

Сэтгүүлчийн үг

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2017 оны 10 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн өмнөөс говийн аймгуудын нутгаар секундэд 7-12 метр, бусад нутгаар секундэд 4-9 метр.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 0 градус орчим байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?