Сайд нарын нэрийг лхагва гаригт өргөн барина

Сэтгүүлчийн үг

Шинэ Засгийн газрын танхимд орж ажиллах сайд нарын нэрийг ирэх лхагва гаригт өргөн барих чигтэй байна. Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаанаас өмнө сайд нарын нэрийг  эцсийн байдлаар тохирч, уг хуралдаанаар хэлэлцүүлэхээр яригдаж буй юм.
Засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зурсан талаас 32-ын бүлэгтээ гурван сайдын суудал өгөх боломжтой гэсэн байр суурьтай байна. Харин нөгөө талаас зургаан сайдын суудал авах санал тавиад байгаа юм.Улмаар засгийн газрыг огцруулах үндэслэлд гарын үсэг зураагүй талын нэр бүхий гишүүд бүлэг дотроо бүдүүн бүлэг байгуулах замаар У.Хүрэлсүхийн талыг дэмжиж, сайдын суудал санал ч тавьсан байна.
Хөшигний цааны яригдаж буй эдгээр тохироонууд ойрын хоёр хоногтоо эцэслэгдэж, УИх дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл нь хуралдсаны дараа сайд нарын нэрийг өргөн барина гэх мэдээллийг тус намаас өгч байна. Сайд нарын нэр лхагва гаригт өргөн баригдсанаар энэ долоо хоногтоо  шинэ Засгийн газрын танхим бүрдэх юм



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Өөжгий [66.181.179.xxx]

    Шинэ Манан хэнд хэрэгтэй юм

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?