1000 гаруй иргэн замд хаагдсан байна

Сэтгүүлчийн үг

Аравдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө түр хаасан автозам дээр орсон их хэмжээний цасыг “Баянчандмань АЗЗА”, Дархан АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани яаралтай цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хөдөлгөөнийг нээлээ гэж албаны хүмүүс мэдээллээ.

Өчигдөр их хэмжээний цас орж зарим зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Дархан-Уул, Дархан-Уул-Сэлэнгийн автозам, замын байгууламжийг өчигдрийн 20.00 цагаас өнөдрийн 09.00 цаг хүртэл Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

1000 гаруй иргэн замд хаагдсан байна

Тэгвэл өнгөрсөн шөнө “Баянчандмань АЗЗА”, Дархан АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани зам дагуу тогтсон цасыг цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл аюулгүй боломж бүрджээ.

Цас орж, шуурга шуурснаас Улаанбаатар-Дархан чиглэлийн A0401 авто замд 2-3 см мөсөн бүрхүүл тогтож, 1000 гаруй иргэн замд хаагдсан гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?