Цагдаа доромжилсон этгээдийг баривчлана гэв

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр хэвлэл иргэн Ц.Баярцогтын талаар мэдээлэл хийлээ. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгаас хялбаршуулсан журмын дагуу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэ нь эрх зүйн чадамжтай нотлох баримт ирүүлээгүй байсан учраас дээрх дүгнэлтэд хүрчээ. Тухайн шийтгэлийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын нэгдсэн бүртгэлд хянуулсан байна.

Тэгвэл хяналтаас иргэн Ц.Баярцогтын гаргасан үйлдэл нь төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэх зөрчил биш. Харин “Олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, танхайрсан зөрчил байна” хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас оногдуулсан мөнгөн шийтгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг өгчээ. Ингэснээр торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож дахин өөр шийтгэл оногдуулах санал гаргасан байна.

“Шүүх оролцогчийн гомдол гаргах эрхийн 14 хоног нь дуусах үед дахин хэрэг үүсгэж зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1-д зааснаар тухайн этгээдэд хуульд заасан хорих буюу баривчлах шийтгэлийг гаргахаар төлөвлөж байна” гэж Сүхбаатар дүүргийн зөрчил шалгах хяналтын прокурор Б.Цэцэгмаа мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Mungu ugtsun bainshdee ugtsun bna,ugtsun bna

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Odoo boltol barivchlaagyi baigaa yumuu.Hen negnii aariin haalganii hyn baindaa.Oilgomjtoi yum bishyy.Naadah chin nuguu 60 terbumiin neg nl bainshdee.Munguu ugsun yumchin yalaa gej barivchlagdahveedee.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?