Н.Номтойбаярын сууж явсан машиныг мөргөсөн мотоцикльтой иргэн амиа алджээ

Сэтгүүлчийн үг

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр дөнгөж сая Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Булган аймагт болсон зам тээврийн ноцтой ослын талаар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Түлүүгийн давааны орчим, "Дондогийн булаг" гэдэг газарт түүний машиныг мотоцикилтой иргэн ирж мөргөн, эмнэлэгт очих замдаа нас баржээ.

Тэрээр "Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан. Тухайн өдөр мотоциклтой жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс эсрэг урсгал руу орж ирж, автомашин мөргөснөөс осол гарсан. Миний хувьд жолоо барьж яваагүй, зорчигчийн суудалд сууж байсан. Осол гарсан даруйд тэнд явсан баг хамт олон тухайн зорчигчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, авах ёстой эмнэлгийн арга хэмжээг авсан. Тухайн осол гарсан өдрийн маргааш “Орхон аймгийн эмнэлэгт хүргүүлж, яаралтай арга хэмжээг авсан боловч харамсалтай нь зорчигч нас барсан. Ослын талаар хууль, хяналтын байгууллага шалгаж, дүгнэлтээ гаргах байх” гэлээ. 

Мөн тэрээр энэхүү ослын шалтгаан нь орон нутгийн эмнэлэг зөв оношилгоо хийх тоног төхөөрөмж байхгүйгээс зорчигч  амь насаа алдахад хүрсэн гэж дүгнэж байгаагаа хэлсэн юм. Тухайн үед УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр орон нутагт томилолттой явжээ. Тэрбээр ослын газар байлцсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгчээ.

эх сурвалж: eagle.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    topor,mak hoer sain naizuud ta hoert itgej baina.Mak-d neg saidiin suudal ugnu baihaa.

  • Зочин

    Зочин [150.129.140.xxx]

    Хэцүү юм аа

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?