Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баяр хүргэлээ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч баяр хүргэв. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын  Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг  УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдад баяр хүргээд бидний өмнө Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажилах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байгаа хэмээн онцолжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цаашид эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний сайн сайхан амьдралын төлөө гар нийлж хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Jenko.topor ah dyy hoer niilsen yumchin bujugnuulj uguh bailgyi.Ard tymnii amdral ogtsom deeshlendee harah l yldlee.Gevch tsag hugatsaa gej neg yum baigaa gedgiig martaj bolohgyi shyy ah dyy hoeroo.Yadarsan ard tymen chin hyleej baigaa shyy.

  • Зочин

    Зочин [150.129.140.xxx]

    За мэдэхгүй. Юу ч болоод байгаа юм.

  • Зочин

    Азаа [202.9.43.xxx]

    Женко Хүрэлсүхийг гарын дор амар хүнээ болгох бодолтой зөөлөн боорцог гэж бодож инээд нь хүрч бгаа бизээ. Хүрэлсүх тийм ч зөөлөн боорцог бус шудрага хурц хүн өөр үигээ санаж луйвар ярьж дургуйг нь хүргэвэл женко муу хулгайч гээд эвгүйдүүлж хэргийг нь сөхөөд тэвдүүлэх хүн дээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?