Г.Байгалмааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар томилжээ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Гочоосүрэнгийн Байгалмааг томилжээ.

Г.Байгалмаа нь Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын дэд сайд, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшсэн. Улс төрийн болоод төрийн ажлын туршлагатай боловсон хүчин юм. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр барилгын салбарын хууль эрх зүйн шинэчлэл, шинэ сумын төв төсөл, орон сууцны ипотекийн зээлийг ажил хэрэг болгосон гол хүн гэдгээрээ олон нийтэд танигдсан нэгэн ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар өнөөдөр томилогдож байгаа Г.Байгалмааг шинэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлого үйл ажиллагааг нь олон нийтэд үр өгөөжтэй болгоход томоохон дэм болон хүн хэмээн Ардчилсан намын нөхөд нь ч дэмжиж байгаа ажээ.

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.185.xxx]

    Амжилт

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?