Улсын хэмжээнд 66 сая толгой мал өвөлжинө

Сэтгүүлчийн үг

Улсын хэмжээнд энэ жил 66 сая толгой мал өвөлжих, үүнээс 9.2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарчээ.  Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр  15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн  153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гарсан байна.

Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг  бол энэ жилийн хувьд  850.0 мянга орчим  тонныг бэлтгэж 400-гаад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байгаа аж. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой хэмээн салбарын яамнаас мэдэгдлээ. Тодруулбал энэ жил тэжээлийн ургамлаас 47 мянган тонн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тонн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тонн буудай тэжээлд шилжих  төлвөөс үзвэл 150 мянган тонн хүчит тэжээл, 100 мянган тонн гар тэжээл, 100 мянган тонн эрдэст тэжээл бэлтгэх юм байна.

Одоогийн байдлаар малчдын түвшинд 471 мянган тонн өвс, 525 тонн сүрэл, 1622.7 тонн ногоон тэжээл, 5413.6 тонн үйлдвэрийн тэжээл, 6374 тонн гар тэжээл, 47.7 тонн дарш, 13.2 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд 50.0-иас дээш хувьтай байгааг дуулгалаа.

Харин гурилын дотоодын хэрэглээг хангах 200.0 мянган тонн улаан буудайг импортолбол нэмж 50 мянга орчим хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэх аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    az [213.108.29.xxx]

    Mongolin mal syreg ulam ih usuh boltugai.Maliin maan ashig shim arvin ih baih boltugai.Eruul bat orshih boltugai.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?