М.Энхболдын сүүлчийн найдвар гэх Д.Баярсайханы тухай багагүй баримтууд

Сэтгүүлчийн үг

НИТХ-ын дарга маргааш тодорно. Өмнөх хуралдаан нь дуулиан шуугиантайгаар эхэлсэн ч дуусгаж чадаагүй ажлаа маргааш гүйцээх гэж байна. 60 тэрбумын хэрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал зэргийг өөртөө хүлээн албан тушаалаасаа огцрохоор шийдсэн Ц.Сандуйгийн орыг залгах хүнээр хотын фракцийнхан өөрсдийн хүнээ тавихаар улайрч буй. Удирдах зөвлөлөөрөө хүртэл нэрийг нь цохиулж оруулж ирсэн тэдний сүүлчийн найдвар нь Д.Баярсайхан гэх. НИТ-ийн хуралдаан ойртох тусам  Д.Баярсайханы талаар багагүй баримтууд дэлгэгдсээр. Ингээд М.Энхболдын сүүлчийн найдвар гэх Д.Баярсайхан гэж хэн бэ. Түүний тухай хэвлэлд гарсан баримтуудаас хүргэж байна.

Намтар

1. Төрсөн он сар өдөр : 1960-07-11


2. Төгссөн сургууль: 1979-Дархан Политехникын сургууль, 1987-Монгол Улсын Их Сургууль.

3. Сүүлд 2001 онд Удирдлагын академи дүүргэсэн
4. Цол зэрэг: Эдийн засагч, Төрийн удирдлагын менежер, Удирдахуйн ухааны магистр

5. Гавьяа шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Алтан гадас одон, Алтан гадас одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдэг.

 6. Увс аймгийн Хяргас сумын харьяат

Сонгуульт ажил, ажлын туршлага

 

 

7. Тэрбээр Ажил амьдралынхаа гарааг мах комбинатад нормчноос эхэлжээ. 1979-1981 онд- Мах комбинатад нормчин, чанар шалгагч хийж байжээ.


8. 1981-1990 онд- Зүүн баянгийн цэргийн хуарангийн трэстэд орлогч дарга, 1989-1990 онд- Худалдааны 4-р конторт бригадын дарга, 1990-1991 онд 86-р дэлгүүрийн эрхлэгч


9. 1991-2000 онд “Их баян нуур” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан байна.


10. “Их баян нуур”  компани нь түүний өөрийнх нь байгуулсан компани бөгөөд 10-аад ажил удирдсаныхаа дараа улс төрд орсон байна.


11. 2000 оноос СХД-ийн Засаг даргын орлогчоор ажилласан тэр үеэс улс төрд хөл тавих гараагаа эхэлсэн гэхэд болно.


12. Түүнээс хойш 2004, 2008, 2016 онуудад СХД ээс НИТХ-д МАН-аас нэр дэвшиж гурвантаа сонгогджээ.


13. Мөн 2004-2008 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргын албан тушаалыг хашжээ.


14. НЖДҮД-ийн дарга бол  хэн хүнд олдоод байдаг албан тушаал биш.  Намдаа нэр нөлөө бүхий байж  гэмээнэ хашина. Д.Баярсайхан энэ албан тушаалыг 2009-2012 он, 2016 –аас өнөөг хүртэл гээд хоёронтоо хашжээ.

Д.Баярсайханы талаарх багагүй баримтууд

15. Түүнийг МАН-ын дарга М.Энхболдын арван жилийн ангийнх нь охин гэх яриа байна.

16.  Ц.Сандуй, Д.Баярсайхан хоёрыг хамаатнууд гэх яриа ч чих дэлсээд авав.

17. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын идэвхтэн дэмжигч, хуурай эгч нь гэнэ.

18. НИТХ-ын даргын төлөө МАН-аас Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нар өрсөлдсөн бөгөөд Удирдах зөвлөлөөс Д.Баярсайханыг дэмжсэн нь дээрх мэдээлэл үнэн байх магадлалтай.

19. Ж.Батбаясгалан УЗ-ынхөө гаргасан шийдвэрийг “Намаас Д.Баярсайханы нэр ирсэн” хэмээн тайлбарласан нь түүнийг нэлээд том ар талтайг харуулж буй.

20. Д.Баярсайхан албан тушаалаа ашиглаж, бусдаас 50 сая төгрөгийн авилга авсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан удаатай.

21. "Сити такси” ХХК-ийн компанид 4 га газар олгоно хэмээн их хэмжээний мөнгө авсан хэргээр 2 сар гаран ганц худагт хоригдон шалгагдаж байжээ. 

22. 2005 онд СХД-ийн ИТХ-ын дарга Д.Баярсайхан албан тушаалаа ашиглан тус дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэр буюу Тахилтын аманд газар авсан иргэдээс, айл тус бүрээс 2-4 сая төгрөг хахуульд авсан гэх мэдээлэл ч цахимд байна. 

23. Иргэдийн хурлын даргын ажлыг хийж байхдаа СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон дэн буудлын зөвшөөрлийг хахууль авч олгосон бөгөөд өөрөө ч гэрийнхээ хажууд "Их баяннуур" нэртэй зочид буудал нээн ажиллуулсан талаар ч энд дурдаж.

4. Мөн түүнийг “Албан тушаалын төлөө олон хүнийг хоолноос салгаж олон ч хар хорыг найруусан” гэжээДэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Эх сурвалж: 24tsag.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.187.xxx]

    Энэ авгайг их хун муутай ядарсан зудэрсэн улсуудыг хуурч мэхлээд хаядаг дээшээ дарга нарт оорт хэрэгтэй хундээ их бялдууч долдигнуур гэж сонсож бсан унэн юм ба лээ

  • Зочин

    Зочин [213.108.29.xxx]

    Alban tushaaliin naimaa bna daa.Yagaav nuguu 60 terbumiin negen l baina oilgomjtoi shyydee.Ushuu zunduu iim ulsuud tsaana n alban tushaalaa hyleegeed baij baigaa.Mungu ugsun yum chin medeej neg gazar ochihoo hyleegeed baij baigaa.

  • Зочин

    tulgat [202.70.46.xxx]

    harvaas aimar gar bna haha

  • Зочин

    Zaraa [202.70.46.xxx]

    Харин их муу хүн гэж олон хүнээс сонссон л юм байна. Ийм бараан зүсмийн хүмүүс ч эвгүй дээ.

  • Зочин

    kk [202.70.46.xxx]

    ene ih hun muutai ontsgui bdag shu. ih aash muutai . za daa er ni iim hun mgliin tuluu ym hj chadku l bolwuu.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?