“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сард болно

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцоно.

Наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.

“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтанд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны есдүгээр сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарсан. Түүнчлэн “Уран сайхны кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруулалтын дүнг ирэх аравдугаар сарын 10-ны өдөр танилцуулж шагнал гардуулах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?