Apple тав дахь жилдээ дэлхийн хамгийн үнэтэй брэндийн жагсаалтыг тэргүүллээ

Сэтгүүлчийн үг

-2017 онд компанийн үнэ цэнэ нь 3% -иар өсч, 184.2 тэрбум ам.долларт хүрчээ-

NEW YORK, 9 сарын 25 / TАСС /. АНУ-ын "Apple" компани дэлхийн хамгийн үнэтэй 100 брэндийг тэргүүлсэн байна. Жилийн рейтингийг Interbrand зөвлөх компани даваа гарагт нийтэллээ.

Apple энэ жагсаалтыг таван жил дараалан тэргүүлж байгаа нь энэ. Тус брэндийн үнэ цэнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 184,2 тэрбум ам.доллар буюу бараг 3% -иар өссөн байна.

Энэ жил хоёрт орж буй Google брэндийн үнэ цэнэ 141.7 тэрбум ам.доллар буюу 6%-аар өсчээ. Гуравдугаарт орсон Microsoft брэнд 10% буюу 80 тэрбум ам.доллар хүртэл өссөн гэнэ.

Эхний аравт дээрх гурваас гадна Coca-Cola (69,7 тэрбум $), Амазон (64,7 тэрбум $), Samsung (56,2 тэрбум $), Toyota (50,3 тэрбум $), Facebook (48,2 тэрбум $), Mercedes (47.8 тэрбум доллар) мөн IBM (46.8 тэрбум доллар) оржээ.

Брэндүүдийн хувьд үнийн нийт өсөлтөөр тэргүүлэгч нь Facebook брэнд байсан ба жилийн туршид 48%-иар өссөн үзүүлэлттэй ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?